Банжигийнхан аялдан дагалдагчид эсвэл эрс шинэчлэгчид, ухаантнуудуу аль эсвэл ...

Банжигт орж ирэхээр сайхан сэтгэлээр гэгээ татсан, гуниг төрүүлсэн, гайхшруулсан, цочирдуулсан, сонирхол төрүүлсэн  олон олон зүйлийг уншиж, ухаарч, шүүмжилж, буруушаадаг л байсан. Банжигт өөрийн гэсэн өрх гэрийнхээ үүдийг нээгээд удаагүй ч уншдаг болоод удаж байгаа.

Гэхдээ одоог хүртэл талцсан хэрэлдсэн, нэг нэгнээ ийм ихээр хараан доромжилсон зүйлс ийм олноороо байнга гарч байсныг санахгүй юм.

Өдөр тутмын амьдралаа бичсэн байсан ч, шинжлэх ухаан, танин мэдэхүй, эдийн засаг, улс төр байсан ч эхнэр, нөхөр, ор хөнжил, хувийн амьдралын аар шаархан асуудал байсан ч хэрэгтэй нь хэрэгтэйгээ олоод уншчихдаг, сонголт хэзээд байдаг л гэж ойлгодог.

Тэрэндээ ч амьдрал учир утгатай өрнөл, үргэлжлэлтэй, сонирхолтой байдаг гэж бодож явдаг , би.

            Амьдрал дандаа суутнуудаар дүүрчихсэн, гэр бүлийн нандин харилцаа, сэтгэлийн дэм, гэрэл, гэгээ, хувийн амьдралын нууц, эр эмийн харилцааг авгайчуудын аар шаархан асуудал гэчихээд зөвхөн л өөрчдийнхөө суут чухал гэсэн нөгөөл улс төр, эдийн засаг, онол монолоо байнга ярилцдаг байсан бол амьдрал сонирхолтой байх байсан болов уу. тэгээд тэр хүмүүс яг үнэндээ амьдралын тэр нэг ад үзээд байгаа хэсгээсээ ангид амьдарч чаддаг болов уу.

            Бүх л зүйл алагтай цоогтой, эрээнтэй бараантай, сайнтай муутайгаа байжийж л илүү сонирхолтой илүү олон сонголт байж байж л учир утгатай байдаг байхаа, муу зүйлс байдаггүй бол бид сайныг яаж мэдэхийнбээ. буруу гэж байхгүй бол зөвийг яаж тодорхойлохынбээ.

Гэтэл даанч зарим нэг хүмүүс өөрсдийгөө өөр өнцөгөөс нь хардаг бусдаас өөрөөр сэтгэдэг гээд бодчихоод, өөрөөс нь өөрөөр боддог, юмыг өөрөөс нь өөр өнцгөөс хардаг хүмүүсийг хараан зүхэж, доромжилж, тэрэндээ өөрөө бачуурч байхыг хараад үнэхээр гайхах юмаа.  Бид бүгд нэг адил боддог, нэг адил сэтгэдэг байсан, үгүйдээ л харааж зүхүүлж чичлүүлэхээс айж тийм юм шиг царай гаргаж олооон арван жил явсаншүүдээ.

Тийм болохоор хажуудаа байгаа нэгийхээ, өөрөөсөө өөр нэг ертөнцийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрөөд, хүлээн зөвшөөрч чадахгүй бол зүгээр л өөрийн санаагаа хүн доромжлохгүйгээр илэрхийлж болдоггүй гэж үү. Юунд өширхөж, юуг занаж зүхэж, ямар хайраар дутсан болохоороо өөрт таалагдаагүй нэгнээ үзэн ядаж доромжилж байж санаа нь амардаг хүн бий болдогийг гайхаад олохгүй юмаа.

Үзэл бодол, сэтгэл санаа, итгэл үнэмшил байгаа болхоороо ичиж явах ёстой гэжүү, хэн нэгэн зовсон хүнд туслахиймсан гэж бодсоныхоо төлөө зовсон бүх хүнд бүгдээрэнд нь туслаж чадахуу гэж амаа асуулгах, алдсан найзаа дэмжий гэсний төлөө айхтар хараалгах, аль эсвэл утгыг нь мэдэхгүй ч өвөө эмээгий минь сайн сайхныг бодож үр хүүхдийнхээ төлөө зааж өгсөн маанийг хэлснийхээ төлөө адлагдаж доромжлогдохоосоо айж явдаг бүдүүлэг, бурангуй ёсыг аль хэдийн халсан л гэж бодож явдаг хүн би. Утгыг нь мэдэхгүй маань хэлснийхээ төлөө биш, харин өөрөөсөө өөр “хүн ертөнц” оршин тогтнож болдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүн л жинхэнэ 21 дүгээр зуунд амьдрахад хэцүү байхдаа гэж бодож явдагаа.  хэ хэ, хэрүүл хийх гэж бичээгүйшүү. УУчлаарай банжигчидаа, сүүлийн үед банжигруу орж юм унших, соммэнт үлдээхээсээ ч цэрвээд байдаг болсондоо л гэнэт бичмээр санагдаад биччихлээ.

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amina01 | 2009-06-11 12:08:18
ёстой үнэн. үгээр хүнийг үхүүлж болдгийн үлгэрийг би блог гэдэг юмнаас л сүүлийн үед олж үздэг болоод байна. яах ч гэж тэгдийн, нээх шуугиан дэгдээх гэсэн л улс байхийн. тэрнийгээ хэрүүлээр дөвийлгөөд л.. уг нь блог хөтлөх их гоё юм шиг бн
2. Орнелла | 2009-06-11 12:08:22
Зөв л санагдаж байна
3. Монгол Зон | 2009-06-11 12:14:39
minii bodloor alivaa hogjliig dagaad saar uzegdluud ch nemegdeh jamtai. anh 3 jiliin omno banjigt 100 ch hurehgui l hun baisan bailgui, ter ued uran buteel, dor hayaj odriin temdeglelee zov zohistoi oruulj heleltsuuleg hiij baisan baih. odoo bol heden 10 myangaaraa orj bolno, blog neej bolno. gol ni unegui bolohoor bas neg shaltgaan ni bolj baigaa biz?
4. name (зочин) | 2009-06-11 12:14:48
Тийм шүү.
5. tsenxer_shuvuu | 2009-06-11 12:18:02
Чамтай би бол ёстой санал бүрэн нийлж байна... Банжиг сүүлийн үед хачин болсон, хэл ам хэрүүлээр дүүрсэн, талцсан нэг л онцгүй газар болсон санагддаг... Дор дороо хүн бүр өөр өөрийнхөөрөө бичээд л, өөр өөрийнхөөрөө л амьдраад л явна биз, юунд нь бүгдийг тэгж асуудал, хэрүүл болгодогийг ойлгодоггүй...
6. bolorka83 | 2009-06-11 12:18:36
tiim gej humuus yariad l bh yum gebch nadad medregdsen n jaahan uitgartai bolson unshih yumgui geh met
7. freestyle529 | 2009-06-11 12:20:56
Би харин уншаад үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Нөгөө намайг анх татаж байсан найрсаг дулаан, гоё уур амьсгалтай байсан банжиг блог хэрүүл хараал, хормой хот, ёстой жинхэнэ тулга тойрсон явцгүй явган хэрүүл, ухаантай болж харагдах гэсэн хэсэг нь блогчдоо хувааж, хагаралдуулсан сөрөг энергээр дүүрснийг хараад гутрах шиг болсон.
Блогуудын тоо олширч, уншигчид нэмэгдэж, хүрээгээ тэлсэн байж болно. Гэхдээ хуучин бичдэг байсан хүмүүс ядаж тэр гоё байдлаа хэвээр хадгалмаар санагдана. Яахав аяндаа шигшигдээд, цэгцрээд, учраа олно биз л гэж найдах юм.
Ер нь хүмүүс хэрүүлд ямар их дуртай, яс хаяхад булаалдан хэмхэлддэг ноход шиг араншин гаргадагийг саяны зурвас үе харуулах шив дээ.
8. amina01 (зочин) | 2009-06-11 12:24:30
ter yagtiimee gedeg xayagdsan huuhed l iim baidal uusgeed baigaa sh dee, bugded nyalzaax xereggui bhaa. bandjig bugdeeree tiim boltson gej bodohgui baina. hen negend hayagdsan gomdoloo buh humuust nyalzaaj suudag archaagui yadarsan aldar ner huutsuldugch shig sanagdsan. muuhai xun bn lee
9. dao | 2009-06-11 12:27:41
Худал хэлбэрдэгчдээр дүүрчээд байгаа мэт санагдаад байгаа. Хэлэхээр боож үхчих гэнэ. Хараана загнана.
10. amina01 | 2009-06-11 12:31:35
Дао хүсэж байгаа бөгөөд таалагдаж байгаа бол тэр хэлбэрээ хийж л байг л дээ. Заавал хошуу дүрэх хэрэг байгаа юм уу? Хараад ойлгоод өөрөө дуурайхгүй л бол боллоо гэж би боддог. Нөгөө хэвлэн нийтлэх, үгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө гээч ойлголтыг зарим мангар нь хүн доромжлох талбар гээд боддчихсон вм шиг санагдсан. Энэ блог ажиллуулдаг админууд нь энэ тал дээр зоригтой арга хэмжээ авчихвал болох байх
11. Ангараг | 2009-06-11 12:39:16
Ер нь бол их уйтгартай болсон. Унших юм их цөөрсөн. Блог бүр танин мэдүүлж, гэгээрүүлэх албагүй. Харин тэд өөр өөрийнхөө өнгийг гаргаж, тэр нь кайффф гээч эдийг өгчийвэл болжуугаам.
12. dao | 2009-06-11 12:39:41
хэ хэ.
13. GUMP | 2009-06-11 13:05:31
би унших юмаа уншаад уншихгүй юмаа өмнө дэлгээтэй байсан ч хаагаад гардаг. Тийм л байвал амар Тэр хэрүүл уруул унших цагын гарз. Тэхдээ хүмүүст хэрүүл илүү сонирхолтой байдымуу даа
14. Мармелад | 2009-06-11 15:15:27
би харин сүүлийн үед гамп шиг боддог болоодп байгаа уншчихаад өөрөө дотроо бодчихоодл сэтгэгдэл үлдээлгүй гардаг болсон.тэр нь ч дээр юм шиг байна лээ
15. leo | 2009-06-11 15:27:00
чи шөөөөөө
16. сайхан санаа (зочин) | 2009-06-11 15:28:09
өө нэг л их үзэн ядсан өөрийгөө дөвийлгөх гэсэн улс.. ер нь уншдаг хэдийгээ уншаад уншаад сонирхдог зүйлээ олоод олоод явцан нь амар доо. илүү дутуу юмнуудтай гайтаж байхын оронд....
17. өвгөн асар (зочин) | 2009-06-11 22:32:14
хөөрхий чааваас. амьдрал гэдэг чинь өнгө өнгөөрөө өмнө чинь байгаа нь л энэ шүү дээ. Хүн гэдэг тийм сайхан амьтан гэж хэн батлан хэлээ вэ, чамд. Тэгээд ч 21-р зуунд хүмүүс яаж амьдрах нь ёстой чамтай чамгүй өөрийнхөө зүй тогтлоороо явна. Битгий өөрийн хүссэнээрээ байлгах гэж зүтгээ чи.
18. snowflakes | 2009-06-11 22:34:54
amina01-блог хөтлөх гоёшдээ.
усны хувилгаан- яг юу нь зөв гэж , хэхэ
чацарганы бут- тэр тусмаа л тэр олон ертөнцийг шүүх эрхийг өөртөө өгмөөргүй л юм шиг
name- харин төххх
цэнхэр шувуу- бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг ч энэ арай л бишээ, шүүмжлэх ярилцах гэдгийг хэрүүл, доромжлол гэж ойлговол... хэцүү л юм тээ
болорка- чи азтаймөө, хар хэрүүлийг мэдрээгүй бол, тэр нь дээр
чөлөөт бүс- би чиний өгүүлэгүүдийг унших дуртайшүү
dao- харин тиймэээ
ангахаг-өөрөө өөрийнхөөрөө л байж байвал аяндаа л шигшигдээд л шинээр бий болоод л хэрэггүй бол алга болоод л явчихна байхдөө л гэж боддийшдээ.
Gump-ёстой чиг зөв юм байнаа, чиний
Ангараг- би бас тэгж бодоод л байгаа, гэхдээ энэ удаа дуугарчийй л гэж бодлоо, хэхэ
Leo- хэхэ
сайхан санаа-тийм байнөө.
19. snowflakes | 2009-06-11 22:37:20
өвгөн асар- амьдрал өнгө өнгөөрөө өмнөө байгаа гээд минийхээс өөр өнгөтэй, эсвэл миний дургуй өнгөтэй байлаа гээд хэн нэгнийг харааж зүхэж доромжлохгүй л гэж боддийшдээ, өөрийн хүссэнээрээ байлгах гэж зүтгэсэнгүйэээ, өөрийн бодол өөртөө зөв, гэхдээ зөвлөгөө өгсөнд баярлалаа.
20. amina01 | 2009-06-11 22:40:03
Өвгөн асарт

Өөдгүйн амнаас өө салахгүй

Өмхий махнаас ялаа салахгүй
21. Я.ОДГЭРЭЛ | 2009-06-11 22:51:22
- ҮГ ДААХГҮЙ БОЛ ҮГ СОНСООД Ч ЯАХАВ ДЭЭ. ХЭ ХЭ САЯ ЗОХИОЧЛОО.
- ХҮМҮҮС ӨӨРИЙН БИЧСЭН ЗҮЙЛ, ҮЗЭЛ БОДОЛТОЙГОО НИЙЦҮҮЛЭХ ГЭЖ БЛОГ ХӨТӨЛДӨГГҮЙ БАЙХ.БИЧСЭН ЗҮЙЛСИЙГ МИНЬ ХҮН УНШИЖ Л БАЙВАЛ ҮГ ХЭЛЖ Л ТААРАА. ТЭР ҮГИЙГ НЬ ШУУД БА ШУУД БУС УТГААР ХҮЛЭЭЖ АВАХ НЬ ЗӨВ.
- БЛОГ ХӨТЛӨХ КАФЕ-ТАЙ Ш ДЭЭ. ХЭ ХЭ
- БЛОГ ДАХЬ БИЧВЭРҮҮДИЙГ ЯЛГАЖ САЛГААД УНШДАГ БАЙВАЛ ИХ ЗҮГЭЭР ЮМ ШИГ БАЙГААН.
- ШИНЭ БИЧЛЭГ ОРУУЛАХЫГ НЬ ХҮЛЭЭДЭГ САЙХАН БЛОГ Ч БАЙНА ШҮҮ ДЭЭ.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД БЛОГЧИД БИД БИЕ БИЕНЭЭ ХАРААГҮЙ ХИРНЭЭ МУУХАН САЙХАН ТАНИЛУУДААС ИЛҮҮ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭРЭЭ ХАРИЦАЖ ЧАДДАГ ЮМ ШИГ БАЙГААН.
БЛОГИЙН ТАЛААР ИЙМ Л БОДОЛТОЙ БАЙНА.
22. өвгөн асар (зочин) | 2009-06-11 22:55:56
өрөөл даавуу гуяндаа зөв. Чи яагаад намайг өөдгүй гэж байгаа юм бэ?
Амаан хичээхгүй бол гай татаж
Галаан хичээхгүй бол гамшиг татах байх даа. Намайг мэдэхгүй байж өөдгүй гэдэг чи өөрөө ам нь бал ааш нь хутга хүүхэн байна даа.
23. oldoshaksli | 2009-06-17 21:15:50
zuv

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.