Би уул нь өөрийгөө хүн болгон итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй ардчилсан улсад амьдардаг л гэж боддог. Тийм ч болохоор олон санаагаа уралдуулах гэж сонгууль явуулдаг ч гэж боддог.
Энэ нь ч ардчиллалын хамгийн гол үнэт зүйл байх, хэн нэгнийг ямар нэг өөр бодолтой байсных нь төлөө ялгаварлан гадуурхах, доромжлох нь ардчилалын зарчим лав биш. гэтэл өнөөдөр харамсалтай сонгууль нь ч мөрийн хөтөлбөр, баримтлах зарчмаа уралдуулах биш, гүтгэлэг доромжлолоор уралдаж дэмжигчид нь эсрэг дэмжигчидээ бас доромжилсон муухай сонгууль болж байнаа.
Өөрөөсөө өөр үзэл бодолтойг дэмжсэн нь бууны нохой болж үзэл бодлоо илэрхийлсэн биш, харин захиалгаар бичсэн болдог, нөгөөг нь дэмжсэн хүмүүс нь үзэл бодлоо илэрхийлэхээр ардчилал болдог бол би үүнийг шударга явдал гэж яавч хэлж чадахгүй, шударгаар өрсөлдөх биш, хүмүүсийг нэгийг нь нөгөөгөөр нь үзэн ядуулчихаад , хорсол, зэвүүцэл, утга учиргүй хардалт, сэрдэлт, хэрүүл хараалаа ардчилсан сонгууль гэж нэрлэж байгаа бол би Үндсэн хуулиар олгогдсон эрхэм хүндтэй сонгох эрхээсээ татгалзаж байна. Амьдрал нь хэцүү байгаа түмний сэтгэлээр тоглож, аливааг албаар мушгин гуйвуулж талцуулж дайсагнуулдаг ардчилал байдаг гэдэгт би л итгэхгүй.
Ардчилалын нэрийг барьж ардчилалыг битгий гутаагаасайдаа.


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: