ЭЭЖЭЭ ОХИН НЬ ТАНЬДАА ХАЙРТАЙ.
Ээждээ зориулж 5 үг бичиж, зориулж үзээгүй хүн юм байнаа би. Тэгээд бичих гэсэн чинь нэг л гоё тансаг үгээр бичмээр, ингээд нэг жирийн юм бичиж болохгүй юм шиг санагдаад байхийн. Даанч надад тансаг сайхан юм бичих авъяас нь байхгүй.  Gustav Klimt гэдэг уран бүтэлчийн 1905 онд бүтээсэн Mother and Child гэсэн агуу бүтээлийг таьчихлаа.
                 Миний ээж эгэл жирийн эмэгтэй, ханьдаа дэндүү халамжтай, үр хүүхэддээ энэрэлтэй энгийн нэг эмэгтэй. Гхдээ үр хүүхэд бидэндээ хамгийн сайхан, хамгийн гоё нь л байдаг. Би жоохон байхдаа ээжийгээ хамгийн хөөрхөн нь гэдэгт бүүр бат итгэдэг байж билээ, тэгээд л ээжийгээ дандаа найзууддаа гайхуулж ярина, аавыгаа бас хамгийн мундаг нь гээд бодчихсон.
           Ээжид үнсүүлэхээр нээх гоё үнэртэй, ээждээ тэврүүлээд л үнсүүлээд л баймаар байдаг байж билээ, даанч эгч хүн чинь тийм гэж юу байхав, хэхэхэ. Харин аав бол бид нарыг одоо болтол эрхлүүлээд л харамгүй үнсдэг. Ээжийн үнсэлт ховор болохоор ээждээ үнсүүлэх их гоё байдгаа. Эрхлүүлээд нялуураад байдаггүй ч аавыг минь, хадам ээжийгээ, бид нарыг өлсгөчихвий, дааруулчих вий, ядраачихвийй гэж хамаг бүхнээ зориулж, өөрийгөө ч мартаж явдаг жинхэнэ сайн хань, бэр, ээж хүндээ.  Хүн бүрт л ээж нь тийм байх, гэхдээ манай ээжийг хүн бүр л дэндүү сайн, халамжтай хүн юмдаа гэж биширч байдаг юм. Одоо бодсон чинь ээж нээрээ тиймшүү гэж бахархалтай бодож байснаас биш ээж ингэж байхдаа их л ядардаг байхдаа гэж бараг бодож байгаагүй юм байнашдээ. Ээж өөрөө та нарын төлөө ядарч байна, зовж байна гэж хэзээ ч хэлдэггүй, аз жаргалаар мишээгээд л байж байдаг хүн, өөрөө бид нарыг халамжилж байхдаа аз жаргалыг мэдэрдэг юм шиг, би хааяа ээж яаж энд тэнд нэг өдөрт очоод ийм олон юмыг амжуулдгийн болдоо гэж л гайхдийн, ёстой тэнэг хүүхэд нь юм байнаа би.
            Гэхдээ би нэг их завгүй хүн ажил төрөл, ар гэр, нөхөр хүүхэд гээд бас явдаг болохоороо ээжийг юм хэлэхгүй бол санаанд ч орохгүй, аяга хоолыг нь очоод хийж өгч ч л амжихгүй хүн юмдаа. Гэхдээ л ээж намайг гэрээ цэвэрлэж, хоол хийхэд, эсвэл бэлэг авч өгөхөд ч биш харин баахан завгүй үр хүүхдүүд нь халуун ам бүлээрээ цуглараад, ээж аавыгаа хүндэтгээд, ажил амьдрал, амжилтаа ярьцгааж, эгч дүү нар нэг нэгнийгээ хайрлаж, халамжилж, хань ижил халуун бүлээрээ жаргаж байгааг нь харахаараа жинхэнээсээ баярлаж аз жаргалтай байдаг юм. Ээжээ үр хүүхдүүд нь аав та хоёроосоо уламжилж авсан ийм сайхан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үргэлжлүүлж, найз нөхөд, олон түмэндээ хүндтэй, ажил хөдөлмөр нь үргэлж өөдрөг сайн сайхан байж, та хоёрынхоо аз жаргалтай үргэлжлэл тань дандаа байх болноо. Ингэж л ачтан та хоёрынхоо ачийг хариулж амьдарнаа.
    Хэнэггүй охин нь ээждээ хайртай гэж хэлдэггүй болохоор ЭЭЖЭЭ таньдаа хайртайшүү гэж, эмэгтэйчүүдийн баярыг далимдуулаад хэлчихье.
тэгээд өөрөө зохиож чадахгүй ч Ц.Хулангийн шүлгийг зориулчийй хэхэхэ.
Ц. Хулан - Ганцхан ээждээ унших шүлэг
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!

Сэтгэгдэлүүд:

1. tsatsatsa | 2009-03-13 13:56:33
7 хоногийн дараа нэгт шүү гэсэн хоххохо
Ээждээ хайртай этэр гэхээр нэгч сээгий байдаггүйн байна ш дэээ.....
Нөхөрийн хайртай бас миний хайртай эмэгтэй гэцэн бол алжаахгүй юу тээээ
2. snowflakes | 2009-03-16 15:50:31
xeleed yu gexvee, ene xunuus chen eej meej gexeer toodoggui, xunii muud ix durtai muu xunuus bxiimoo, chi bol oor bnaa, hahaha
3. mishka (зочин) | 2009-04-15 21:17:24
гоё гэр бүл шүү үнэхээр гоё ээжийгээ баярлуулж хайрлаж яваарай
4. snowflakes | 2009-04-16 09:26:55
tiinshuu xoeroo, tegnee xoeroo.hehehe, sanajiinshuu xoeroo, messengertee orjiildaa xoeroo

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.