Хүн чанар хүний мөс муудаагүй юм байнөө. Би өнөөдөр салгалж яваад түрийвчээ хаячиж, харин тэгсэн чинь сайн санаат хүн олоод түрийвчинд байсан нэрийн хуудасны нэг утасруу залгаад яаааг олсон газартаа ирээд бүрэн бүтэн өгдөг юмдаа. Сайн хүн байхиймөө. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Утасны нэгж, бензин, цаг зав гээд л танихгүй хүний төлөө тэр бүхнээ хайрлаж харамлаагүй танихгүй хүн таньд баярлалаа.
За тэгээд нэгэнт л блогтоо юм бичих гэж байгаам чэн үргэлжлүүлээд балайрчий. Хар багаас минь л хүн болгон, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, айлын эмээ хүртэл худлаа ярих муухай гэж хүмүүжүүлсээн намайг, бүгд л адилханшд тээ.
Гэхдээ том болж ухаан орох тусмаа л бүгд л худлаа яриад байхыг хараад гайхаж цочирдохгүй, өөрөө ч бас заримдаа худлаа худлаа ярьчих юмаа.

Энэ яваа насандаа худлаа хэлж үзээгүй хөөн би гэж байгаа хүмүүсийг хараад хөх инээд минь ч бас хүрэх юм. Худлаа ярьдагаа би, худлаа яриагүйгээр яаж амьдрах юм бэ? Хэний ч сэтгэлийг бодохгүйгээр, хэнийг өрөвдөхгүйгээр, бас хэн нэгнээс өөрийгөө хамгаалахгүйгээр бүх юм үнэн байвал бас л амьдрал гээч юм нь хэцүү л байх байсан байхдаа.
Харин хорон санаа, хурц хумс хамаг бүхнээ нуун сайн сайхан хүний дүрд ороод худлаа яриад байгаа хүнийг хараад мэдээд байгаа мөртлөө л БИТГИЙ ХУДЛАА ЯРЬ гэж хэлж чадахгүй хуурагдсан дүр үзүүлээд хамт хүмүүсийг хууралцаад явахаар л хамгийн хэцүү юмаа.
Бүх юм сайн муу талтай. Худал хуурмаг ч тэр.



Сэтгэгдэлүүд:
Гэмгүй худлаа хэлэх чинь заримдаа амиа аврах, эвгүй байдлаас гарах арга болдог ш тээ хи хи
embi-tiimee, er n tegeed bux sain xunuusiin buyan zaya n delgeregee
neeree bi ch gsn hudla heldegeee
helehgui yaj amidrah yum be gehde ene ni hudalch gsn ug bish shd eehhe
Сэтгэгдэл үлдээх: