Хотол олноороо сайхан шинэлээрэй.

 

 

XYII жарны “Харшлалт” хэмээх шороон үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Урин хаврын баяр, ураг төрлийн хүндэтгэл сар шинэдээ сайхан шинэлж, гарч буй шороон үхэр жилдээ санаа сэтгэл түвшин, ажил үйл нь дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны харшлалт хэмээх vхэр жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

Сэтгэгдэлүүд:

1. tsatsatsa | 2009-02-24 11:10:17
Hadgan tsenher tengeriig evhen zolgoh uchral deer
Hatan ovliin javriig uyraan zolgoh erool deer
Hoh mongol dayaraa deedlen orgoh tsatsal deer
Havriin terguun sar jargal tsatsruulan aisui
Sar shindee Saihan shineleerei
2. embi | 2009-02-24 11:15:34
энэ одоо ямар гээчийн ерөөл тавиад байна аа. Монгол юмуу Англи нь ухаж ойлгосонгүй. Гүэ хүүхээ Монголын баяр юм чинь Монголоороо мэндчилвэл яасым

Дүүрэн сайхан битүүрч Түвшин сайхан шинэлээрэй
3. snowflakes | 2009-02-24 11:19:39
Embi neeree tiishuu, hehehe, uuchlaarai.
Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны харшлалт хэмээх vхэр жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
4. erhtsas | 2009-02-24 11:34:59
Сэтгэгдэл дээр оруулсан мэдчилгээ чинь гоё юмаа, уг нь солиод тавьчихвал.

Энэ мэндчилгээ өчигдөрөөс хойш л ирсэн, надад үнэхээр таалагдаагүй л дээ. ( Англи Монгол холилдсон )

За энэ ч яахав найз минь ирж буй жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж эвийг эрхэмлэн сайхан үгс хэлэлцээд сар шинэдээ сайхан шинэлээрэй!!!
5. snowflakes | 2009-02-24 11:48:02
bi mendchilgeegee solichixson. neeree l muuxai uymaa.
6. tsatsatsa | 2009-02-24 13:22:20
Күй эээ энэ хүмүүст өөх их хэрэгтэй байдын шиг байна даа тээ зузаан зузаан өөхтэйгөөр л шинэлээрээ гээд байхын

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.