Ёооё, дуусдаггүй солонгос драма буюу уушигуу тархи уу

 

Манай TV-үүдийн бодлого нэг л бишээ. Яг хаашаа яваад байгааг нь би ерөөсөө ойлгохгүй юмаа. Лав урагшаа бишээ.


Миний бодлоор уул нь TV гэдэг чинь хүний бүхий л мэдээллээ авдаг хамгийн анхдагч ойр дотны, чухал амьдралын нэг салшгүй бараг л хань ижил нь биздээ. Би л  лав TV-гүйгээр амьдралаа төсөөлөхгүй гэхэд хилсдэхгүй болсон. Хүүхдүүд TV-ээс л амьдралын талаарх анхны мэдэгдэхүүн, бараг мэдлэг олж авдаг. Тийм болохоор TV –ийн бодлого бол зүгээр нэг цаг нөхцөөсөн янз бүрийн нэвтрүүлгэнүүдийн цуглуулга биш тоймтой цаанаасаа анхаарал хандуулсан бодлогын шинжтэй байх ёстой, бид чинь ирээдүйгээ хүмүүжүүлж байгаашдээ.
Хүний тархийг угаах гол хэрэгсэл, чимээгүйгээр хүнийг сэтгэхүйг өөрчлөн оюун санааны хувьд зомби болгох асар их чадвар TV-д байгаа. Өөрсдөө ч тэрнийгээ мэдэхгүйгээр нэг л мэдэхэд аажмаар өөрчлөгдсөн байна бид нар.
Орой болгон гарах орчуулга муутай хулгайн кино, хуулбар нэвтрүүлэг, хорон санаа, атгаг сэтгэл, уйтгар гүниг, бүтэлгүй хайраар  дүүрэн солонгос кино, хэмжээ хязгааргүй реклам, хов живээр дүүрэн мэдээгээр л бидний бяцхан үрс орчлонг ойлгож байнашдээ.
Өөр ард түмний соёлыг харах, сурах нь юуны буруу байхав гэхдээ автоматаар америкжиж, солонгосжиж, монгол биш болоод байншдээ. Сэтгэлгээний хувьд бид нар өөр болж байна. Монгол хүн биш болж байна.
Солонгос кино үзээд юуны буруу байхав гэж үзэх дуртай хүмүүс нь бодож л байгаа гэхдээ нэг л мэдэхэд бид нар чинь яг л тэр солонгосчууд шиг сэтгэж, солонгосчууд шигээр нэг нэгэдээ хандаж байнашдээ. Энэ зөв юм гэжүү.
Манай аав солонгос 7 жүжигчинтэй, 1 дуучинтай, 1 найруулагчтай гэж хэлдэг юм. Бараг л нээрээ тийм… Дуусдаггүймуу гэмээр орой болгон л гэрийн хойморт минь нэг нус нулимсандаа хутгалдсан хүүхэн, чухал харцтай залуу, өвчинд эсвэл хайр сэтгэлд шаналсан өрөвдмөөр дүр зураг, хорон санаат хоролмаа, хадны мангаа шиг хадам ээж…….
Хүүхдэд зориулсан гэсэн хэдэн халтар нэвтрүүлгийг нь ямар ч хүүхэд тоож үзэхгүй. Тэгээд л баахан хулгайн хуулбарласан нэвтрүүлгүүд, арай л санаа зовмоор…
Ерөөсөө TV-  д ажиллавал их амар юм шиг. Хэдэн суваг эргүүлж байгаал арай сонирхолтой юм шиг нэвтрүүлэг гарч байвал copy-доод л хальт орчуулсан болоод л, мэдээ байсан ч хуулаад л, тэгээ л болоо, орос байнуу, америк байнуу, хаанах байна ооооогт хамаа байхгүй. Ёооё энэ чинь зөв юмуу. Гайхаад л байнашүү.
Хотынхны хувьд тулгамдаад байгаа чухал асуудал нь утаа л гэх юм, хог л гэх юм… Үнэнлдээ, гэхдээ бас энэ нь болохгүй байнаа гэдгээ мэднээ гэдэг чинь нэг том алхам. Тэгээд ямар арга хэмжээ авахаа тодорхойлж, төрийн бодлогын хэмжээнд авч үзэж байна.
Харин TV- ээ яах вэээ. Би л лав оюун санааны эрүүл байдлыг хамгийн чухал гэж боддог. Тийм болохоор энэ ч бас тулгамдсан асуудал биш гэжүү.

Сэтгэгдэлүүд:

1. tsatsatsa | 2009-02-24 11:03:53
Нээрээ бодоод байсан чэн тийн шт би хүртэл хаяа солонгос киноны аялагаар ярьцан явжаагаам чэн .... Одоо тэгээд яах ууу эээээ
2. tuimer666 (зочин) | 2009-02-24 13:44:57
tulgamdsan asuudal mQn mQn. Yostoi zQv sanaa devshuulj baina.
3. Style_s | 2009-02-28 20:37:42
unen unen aimar yadargaatai bas naizaa chinii blogoor anh udaa zochilj ban mash ih taalagdlaa ih bayaralalaa ih saihan yum bichdegt
4. snowflakes | 2009-03-02 15:34:02
style naiz n yum bichix geed xicheej l bn, uram ogsond bayarlalaa.
5. snowflakes | 2009-03-02 15:36:44
tuimeree neex tulgamdsan n ch yu yum tee, gexdee suid bolooguishdee geed tooxgui bxaar neg medexed l idegdsen bnshdee tee
6. Namara | 2009-03-02 17:28:28
ТВеээр надад нээрээ үзчих юм ховор байдаг юмаа. Ямарч нэвтрүүлгийн бодлого байхгүй. Бүгд адилхан. Яриад шүүмжлээд байвал их юм байна доо.
7. ganchaga (зочин) | 2009-03-02 17:35:12
Хүн гэдэг сайхан зүйл харж,сонсож байж л өөрийгөө тийм зүйлээр хүрээлүүлж байдаг. Ер нь бол Монголд "Халтар царайт" гэдэг кино шиг юм гарснаас л хойш хүмүүсийн царайнд гэрэл гэгээ тодорхой байсан гэдэгт надтай маргах хүн байна уу?
8. xoxotushka | 2009-03-02 17:46:01
helee yuhav
9. snowflakes | 2009-03-02 17:49:41
saixan zuild bas uchir bnaa, yug saixan gej bodox n bas uchirtai yum shigee,
10. Zochin (зочин) | 2009-03-03 01:28:13
Солонгосчууд монголын Телевизэд 50 000 ам.долл өгч албаар Сологос киног гаргадаг гэх яриа байх юм. Уг нь Патентын хэм хэмжээгээр бол кино гаргаж байгаа тал нь төлбөр төлдөг байх атал манай нөхдүүд харин ч тэдний бодлогыг биелүүлэгч болж, оронд нь мөнгө авдаг бололтой. Мөнгө авах тусам киноны тоо нэмэгдэнэ. Ингээд жилдээ 1700 эмэгтэй Кореачуудын эхнэр болдог, ийм л энгийн асуудал. Монгол эмэгтэйчүүд Солонгос хүнтэй суух эхлэлийг ХААИС /Хөдөө Аж Ахуйн Их Сургууль/1990 оны дундуур тавьсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.