2009-02-20 15:51:05
Энэ аягүй хэцүү надыг нээх тоохгүймаа, овоо гайгүй тоогоод л баярлаад л догдлоод л сууж байтал хүүе гэхийн завдалгүй л бас орхиод алга болчих юм. Яавал би чамайг өөртөө дасгаад, өөрөөсөө өөр хаашаа ч явуулахаа болиулах вэ
.. хэлээд өгөөч наддааа ааан хаанн хн... гээд л шууд дуу болгох гэж байншд. дууны тухай биш юмаа.

Энэ дэлхий дээр чинь хямрал гэдэг муу хорон санаатай чөтгөр хаа сайгүй нисээд, хүрэхгүй газар ч байхгүй болоод нэлээн хэцүүдэж байгаам байнаа. гэнэт мэдсэн хүн шиг, хэхэхэ, тэгээд энэ муу хямралыг нисээд өнгөртөл хэрэг болж юуны магад гээд нэг иймэрхүү юм олсноо орууллаа. Хэрэг болох эсэхийг мэдэхгүй. Зарцуулаад хэмнэх гээд байгаа мөнгөтэй хүмүүст бол хэрэгтэй л байх гэж бодлоо. Бас над шиг үргэлж үрж зарах гэж явдаг хүнд бол хэрэг болж ч бас магадгүй юм тээ.
1.Өөрийн зардлыг жагсааж бичээд шинжил. Зовж олсон мөнгөө юунд зарцуулж байгаагаа тунгааж бод. /Энийг харин ёстой хийх хэрэгтэй байхөө. тэгээд хийхээр хэрэгтэй юманд юунд ч зарцуулаагүй тооцоо гараад сэтгэл санаагаар унахын болуу./
2.Өөрийн гарт, өөрийн мэдэлд бодитой байгаа мөнгөний хирээр, амьдарч ажиллах хатуу амлалт өөртөө өг. /Snowflakes хичээнэ шүү, тэвчийшүү, зүгээр байна шүү, дэлгүүр орохгүйшүү гээд л дотроо бодоостой байхийм байхоо./
3.Зарлагаас давсан орлого буюу чөлөөт хөрөнгө бий болгох нь таны эрхэм зорилго. Ийм баялаг бүтээх нь мөнгө зарахаас илүү сэтгэлийн таашаал өгдөг. /За энэ бол худлаа, төрийн нэг муу албан хаагч би вээр ямар юмаараа зарлагаасаа орлогоо давуулахуу./
4.Өөрийн төсөв төлөвлөгөөнд богино хугацааны болон урт хугацааны зорилгын аль алиныг тусга. Таны төсөв төлөвлөгөө уян байна гэдэг нь та туршлага хуримтлуулахын хэрээр өөртөө ашигтай талд нь нэмэлт өөрчлөлт хийх боломж юм. /Энэ бас бүтэхгүй, яаж хүргэх вэ гэсэн төлөвлөгөө шиг юм байвуул бас яахуу./ 5.Мөнгийг захирч зарцуулахдаа байнга суралцаж улам ухаалаг байхыг хичээ. /Энийг бас мэдээд байгаамоо. Энэ мөнгө тэгээд надад аягүй дургүйм шиг л гялс дуусаад байдийн./
6.Та төсвийн төлөвлөгөөг хатуу мөрдөж олсон мөнгөнөөсөө нарийн дэс дараалалтайгаар төлбөр хийж бай. /уул шугамандаа зөв байх л дөө. гэхдээ би нарийн дэс дарааллыг нь арай буруу тогтоогоод байгаам шигээ./
7.Мөнгийг хэрэглэхэд саад болдог дараах саад бэрхшээлийг дав.
* Мөнгө хичнээн их бол төчнөөн сайн гэдэг бол буруу ойлголт. /яанаа харин ч зөв îйлголт бусуу хахаха/
* Хүнд хэцүү шийдвэр гаргаж байдлаа сайжруулахын оронд хөнгөн замаар зээл авахыг дурлах /за зээлд ч нэг их дурладаггүймаа/
* Орлогынхоо 10%-ийг өсгөж үржүүлэхийн тулд хуримтлуулах чадваргүй байх / чимээгүй л байя хихихи/
*Орлого олохын хирээр зарлага заавал гарна гэсэн буруу төсөөлөл суулгахгүй байх. /би ч ёстой эцэг эх, төв хорооноос татаас аваа л бол ёстой дураараа үрдийшдээ./
Заа тэгэхээр мөнгө бол ер нь өөрийг нь ойлгодог, сэтгэл санааны хувьд болон үйл хөдлөлөөрөө байнга дэмждэг хүнд их сайн тогтоод удаан хамтдаа байдгийн гэсэн. Би тэрнийг яаж өөртөө дурлуулах вэээ? аан. эсэн бусын элдэв хямрал мямралаас айхгүйгээр надтай хамт үүрд байгаач өү өү өү.... гээд л би бол ханидаа ч зориулаагүй дуугаа зориулахым байна, их дэмийрвэл... яршиг..тэрэнд дурлаад ч яахав.


Сэтгэгдэлүүд:
тийм болохоор нь гялс малс үрээд л юм хум авчдийш дээ... харин мөнгө хадгалах үлдээх тал дээр үлдээж чаддаг даанч дараа дараагийн хэргэлээ хүлээжил байдаг хойно үрээд л хаядаг даа
bi hyamral geechiig ni ugni sain ashiglaad oron geree tseverlej chaduul tiim ch muu zuil bish gej bodoo bgaa sht
namara - hehe, bi neex armaanchig bish boloxoor odoo yaxuudee, texdee yadiin armaanchig yum bichnee, yadiin tsus.
бас Би чамд дуртай, чи бас дурлачих надаа гэдэг ч зэвүүн сонсогдож байна хэхэ
zorigtoo bi xarin medeed l bdiin, nadiig tooxgui gej, gexdee yadiin yadiin, bi ooroo terend bas neex uxdegguiin.
Сэтгэгдэл үлдээх: