2009-02-19 15:33:44
2009 оны хаврын хувцас загварын 6 чиг хандлага За энэ удаа хавар хувцас загварын ÿìàð чиг хандлага ноёрхож байгаа талаар бичлэг оруулъяа. Блогоо нээхдээ загварын талаар оруулах зорилго агуулаагүй байсан боловч аргагүй дуртайм болохоор яалтчгүй татагдаад байнаа. Хэхэв гэхдээ л юу ч хамаагүй л дуртай юм, бас дургүй юмнуудаа ч оруулнаа яадийн.
1. Юуны өмнө энэ хаврын үндсэн чиг хандлага бол 80-аад оны стиль юм байна. Өрөөр хэлбэл том том мөр, өргөн пиджак, том халаас гэх мэтв Би яаааг ухаан ороод эмэгтэй хүн юм байна гэдгээ ойлгоод хувцас мувцас сонирхож эхэлж байхад энэ чиг хандлага ноёрхож байсандаа хэхэ. Ээжийн том том хиймэл пролонон мөртэй пиджаакууд гээд л…



2. За тэгээд дараагийнх нь бол өмд. Өнгөрсөн хавар зун янз бүрийн загварын даашинзнууд голлож байсан бол энэ хаврынх яахын аргагүй өмдний ээлж иржээ. Тэр тусмаа бананан өмд гэжийшүү. Ер нь бол яг ямар загварынх гэдэг нь нэг их чуха биш гол нь л өмд байх нь чухал гэнээ. Өргөн нарийн бариу ямар ч хэлбэрийн байж болно. Тэрнийг таны сонголт болоод галбир чинь мэднэ гэнээ. Эрэгтэй хүнийх шигээс авахуулаад дорно дахины шарваар шиг байж ч болно.



3. Мэдээж өнгийг орхиж болохгүй. Хар өнгө бол хэзээ ч моодноос гарахгүй нь ойлгомжтой /зөвхөн хувцасны хувьдшүү, сэтгэл биш/, тэргүүлэх өнгө байх боловч дангаараа биш, харин зөөлөн, дулаан уур амьсгалтай өнгөнүүдтэй хослох гэнэ. Хараас гадна голлох чухал өнгө бол биений өнгө гэнээ. Энэ өнгөнд бидэнд зайлшгүй хэрэгтэй байдаг эрч хүч байхгүй юм шиг санагдавч энэ хавар аль болох зөөлөн, тайван өнгийг сонгож, зөөлөн тайвнаар эдийн засгийн хямралаа давах хэрэгтэй гэж байгаам болуу хахаха.



4. Нилээн объёмтой хувцас ноёрхоно. Гэхдээ тэр нь санаанд оромгүй газруудад гэсэн үг, гарт эсвэл мөрний тойрогт, ташаа, хормой гэх мэт. Ер нь бол супер өргөн өмд, супер объёмны хувцас л өмсөөд л явцгаах нь лдээ. Хахахаь маниуст зохих боловуув өө тийм бас өргөн бүс.



5. үрчийлгэсэн материал гэнээ. Өглө босоод ажилдаа явахдаа хувцасаа индүүднэ гэхгүй энэ нь харин ёстой сайхан амар санаа байгааз. үрчийлгэсэн материал нь гол нь ямар ч материал байж болно гэж байгаа байхгүй юу. Торго, сатин, атласаас авахуулаад л арай л ноолуур энээ тэрээ гээгүй байхдаа.


6. “обамомания” гэдэг үзэгдэлд дэлхий ертөнц даяар автагдахад загварын ертөнц яаж хоцрохов. Гол нь Америкчлагдсан загвар гэнэшүү. Гэхдээ судал, таван хошууны хээ биш, харин шерифын од, ковбой малгай гутал, дөрвөлжин хээтэй цамц гэх мэт…



за тэгээд ямар учиргүй загвардаад байдаг бишдээ, сонирхолоос цаашгүймдөө. Цаана чинь дэлхийн эдийн засаг хямраад байхаддаа. харахад л гоёдоо.


Сэтгэгдэлүүд:
за байзоо ээжийн пиджакууд хаа байгаа билээ. авдар ухдиймуу. авдар нь хаа байгаа билээ.
sweetcat- xarin tiimee gej kkk
jaja- gexdee goy undur xunuust bol goy bxoo tee
Сэтгэгдэл үлдээх: