/Yaruu setgegch gedeg biluudee, neg soningoos copy paste xiiv/
Эрчүүд найз охиныхоо "анхны эр хүн" нь байхыг хүсдэг.
Эмэгтэй нь найз залуугынхаа "сүүлчийн эмэгтэй" байхыг хүсдэг.
Эр хүн найз охиноо "найзынхаа найз охин"-той зүйрлэж харна.
Эмэгтэй нь залуугаа "аав"-тайгаа зүйрлэж харна.
Эр хүн мартаж чадсан ч өршөөхгүй гэдэг.
Эмэгтэй нь өршөөсөн ч мартаж чадахгүй гэдэг.
Эр хүн хаягдах юм бол өөр эмэгтэйгээр түүнийг мартахийг хүсдэг.
Эмэгтэй нь хаягдах юм бол өөр залуугаас түүнийг мэдрэхийг хүсдэг.
Эр хүн сайхантай үерхэж, сайнтай нь суухыг хүсдэг.
Эмэгтэй нь сайнтай үерхэж, сайхантай нь суухыг хүсдэг.
Эр хүн сэтгэлээ уран үгээр илэрхийлнэ.
Эмэгтэй нь үгэндээ сэтгэлийн чимэгээ илэрхийлнэ.
Эр хүн эмэгтэй хүнийг харж байж л мэднэ гэдэг.
Эмэгтэй нь эр хүнийг мэдрэмжээрээ л мэддэг.
Эр хүн нүдээрээ дурладаг
Эмэгтэй хүн чихээрээ дурладаг.
Хэрвээ та зодуулна гэж бодож байвал өөрийгөө зодуулсанд тооц
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн гэж бодож байвал зүрх тань хэзээ ч хүрэхгүй
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна
Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал аль хэдийн ялагдсанд тооц
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг,
Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас бид олж харна
Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол хоцорч л таарна
Таныг өргөхийн тулд ухаан санаа тань
Өндөрт хөөрөн нисэх ёстой
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй
Аль хурдан нь ялдаггүй
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн ялдаг


Сэтгэгдэлүүд:
eminemT- bayarlalaa. bichlegee yaj tasaldiimee, sain medexgui bnoo, tuslaarai.
http://adtai.blog.banjig.net/post.php?post_id=144105 энэ хаягаар ороод миний мессэнжрээр ороод ирээрэй
Сэтгэгдэл үлдээх: